- 1. Волейбол
- 2. Бөмбөг доороос дамжуулах техникБөмбөгийг доороос дамжуулахдаа аль нэг хөлөө урдаа гишгэн хөлөө бага зэрэг нугалж, нуруу эгц, тохой шулуун урагш доош чиглэнэ.
- 3. Бөмбөг доороос дамжуулах техник2 гарын алгыг дээш харуулан эрхий хуруугаа аль нэг гарын чигчий, ядам хурууг холбон дарж шууны дотор талын зөөлөн хэсгээр бөмбөгийг тосон дамжуулахад бэлтгэнэ.
- 4. Бөмбөгийг доороос дамжуулж сургах дасгалуудБөмбөг доороос хүлээн авах дууриамал дасгалыг баруун-зүүн, урагш-хойш чиглэлд шилжилтээр хийхОйрхон зайнаас шидэж өгсөн бөмбөгийг доороос хүлээн авах
- 5. Бөмбөгийг доороос дамжуулж сургах дасгалууд- Хоорондын зайг уртасгаж бөмбөгиыг доороос авах- Бөмбөгийг доороос дамжуулан хананаас авах, тор давуулах
- 6. Бөмбөгийг дээрээс дамжуулахдаа хөлийг өвдгөөр хагас нугалан, гарыг духны орчим сарвууг тэнийлгэн10-15см зайд байрлуулна.Бөмбөгийг дээрээс дамжуулах техник
- 7. Нисэж ирж буй бөмбөгийг хүлээн авах агшинд өвдөг,тохой, сарвууг бага зэрэг нугалан бөмбөгний хүчийг зөөллөж, дараа нь хөл, гарын тэнийлтээр бөмбөгийг түлхэн гаргана.Бөмбөгийг дээрээс дамжуулах техник
- 8. Бөмбөгийг дээрээс дамжуулж сургах дасгалуудБөмбөгийг дээрээс дамжуулах дууриамал хөдөлгөөнийг байрандаа, сандал дээр ба газар хөл жийж суусан байдлаас болон зогсолтоос баруун- зүүн, арагш-урагш, давшилттай шилжилтээр хийх
- 9. Бөмбөгийг дээрээс дамжуулж сургах дасгалуудЧихмэл бөмбөгөөр дээрээс дамжуулахХананд бөмбөгийг дээрээс дамжуулахШаланд бөмбөгийг ойлгон барьж авахӨөр дээрээ бөмбөг дамжуулах